Үүсэл.
Хип хоп нь 1960-аад оны сүүлээс New york-н Бронкоос , African-American-чууд болон , Hispanic-чууд(mexico& Куба аас цагаачлагчид)-ийн дунд зохиогддог байсан Party-наас төрсөн хөгжмийн урсгал. 1970 аад оний эхээр хип хопын гурван загалмайлсан эцэг хэмээгдэх Kool Herc , Grandmaster Flash, Afrika Bambaataa зэрэг чадварлаг DJ нарийг дамжин , party music гэсэн ойлголтоосоо салж, олон нийтийг хамарсан шинэ хөгжмийн урсгал гэсэн утагаараа хөгжиж эхэлсэн. 1974 оны 11 сарын 12-нд Afrika Bambaataa энэхүү урсгалийг HIP HOP хэмээн нэрэлж , энэ өдөр HIP HOP албан ёсоор хорвоод мэндэлсэн хэмээн үздэг.
Түүх.
Хип хопыг он цагийн шатлалаар ерөнхийд нь Oldschool (1970-1980 оний эхэн үе) , Newschool (1980 оний эхэн үес одоог хүртэл) хэмээн 2 ангилдаг. Oldschoolбайх үед хип хопын хөгжим нь DJ болон MC нар сайн уялдаа холбоогүй байсан ба , дууны үг утагаасаа илүү rhythm-ийг нь чухалчилж үздэг байсан бололтой. Newschool нь одоог хүртэл үргэлжилж байгаа ч , Hip Hop хөгжим дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл буюу 1990 ээд онийг хүртэлх хугацааг хэлэх нь олон байдаг.
Мөн Hip Hop нь дотроо уран бүтээлчидийн төрж өссөн газараас нь хамаарч EAST Coast , WEST Coast хэмээн 2 том хэсэгт хуваадаг. Hip Hopийн анх үүссэн газар болох New Yorkзэрэг зүүн эргийн урсгал болон , L.A зэрэг баруун эргийн урсгалд хуваагдана.
Хип хоп Соёл
“ХИП ХОП БОЛ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БИЕЭ ДААСАН СОЁЛ ЮМ”
1974 онд тэр үед авч хэрэглэдэг байсан урлагийн томоохон салбарууд болох Emceein’ , Deejayin’ , Breakin’ , Graffiti Art гэх 4 урлагийг нэгтгэн HIP HOP хэмээн нэрийдэж 12-ноос эхлэн эв нэгдэл, энх тайван, баяр цэнгэл, аз жаргал, хайрыг эрхэмлэж дэлхий даяар тунхаглажээ. Afriikaa Bambaataa “хип хоп чамд мэдлэг, мэргэн ухаан, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал, хайр энэрэл, хариуцлага, энх тайван, эв нэгдэл, асуудлыг даван туулах чадвар, эдийн засгийн мэдлэг гээд л бүхнийг зааж сургах болно” хэмээжээ.
DJ Herc
Hip-Hop: Rap хөгжим болон түүнтэй холбоотой бүхий л зүйлсийг багтаасан биеэ даасан хөгжимийн урсгал. Анхны төлөөлөгч нь DJ Grand Master Flash. Тэрээр анх 2 пянзыг зэрэг тоглуулж, нэгээс нөгөө пянзны хооронд дураараа шилжих аргыг олж нээсэн нэгэн бөгөөд өөрийн үдэшлэгүүд дээр дууны голоор зар тараах, хүмүүсийг хөөргөх үгс хэлдэг байсан нь rap хөгжмийн хамгийн анхны суурь болж өгсөн юм.
Hip Hop: Breaking, Rapping, DJing, Graffiti Art гэх анхны 4н элемент болон сүүлд нэмэгдсэн Beatboxing, Street fashion, Street Language, Street Knowledge, Street Entrepreneurialism гэх нийт 9н элементийн нэгдэл юм. Энэ бүгдийг нийтэд нь ХИП ХОП гэж нэрлэдэг. Тэрнээс биш зөвхөн хөгжмийг биш.
Hip Hop Kulture: Hip Hop’s Culture буюу Хип Хоп Соёл. Энэ нь цаанаас хэвшил болон тогтсон үзэл баримтлал, зан характер, үйл хөдлөл, гоо зүйн цогц нийлбэр бөгөөд хүний LIFESTYLE буюу амьдралын хэв маяг болж чаддаг.
Hiphoppa:Хип хоп соёлын төлөөлөгч болсон хүнийг буюу Хип Хоп хэв маягаар амьдарч, Хип Хоп хэв маягаар сэтгэдэг хүнийг Hiphoppa (Hiphopper биш) гэж нэрлэдэг.
9н элементийг эхнээс нь тайлбарлавал:
1. Emceeing
Сүүл толгой холбож хэмнэлд оруулан beat-н дээр үглэх болон олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн үйл ажиллагааг хөтлөхийг хэлнэ.
2.Breaking
Биеийн хүчний болон хөдөлгөөний гайхамшигийг аян дээр илэрхийлэх ухаан.
Японд карате, Солонгосод Таеквондо, Хятадад У-Шу гээд л улс үндэстэн бүрд өөрийн гэсэн бие хамгаалах урлаг байдаг бол Хип Хоп соёлын Martial Art нь Break Dance юм. Энэхүү бүжгийн төрөл нь 1970-д оны эхэн үед Америкийн New York хотод үүссэн ба Монголд 1980-д оны дунд үеэс хүч түрэн орж ирсэн юм.
3 Deejaying
Хөгжим болон Технологийн дэвшил хоёрын цогц уялдаа холбоо болсон хөгжимийг өөрийн дураар тоглуулах ухаан.
DJ урлаг өсөн дэвжихэд хамгийн их нөлөө үзүүлсэн 2 хүн нь нь DJ Kool Herc болон DJ Grand Master Flash юм. Хэрвээ DJ гэж энэ хорвоод байгаагүй бол залуус та нар 5дах өдөр болгон Iloft орж алтан говь шимэж уугаад айлын охиныг найрч, аавын хүүтэй зодоон хийж суухгүй шүүдээ. Тэгэхээр их ачтай тустай хүн байгаа биз.
4. Grafitti Art
Өнгө, гэрэл, хэмжээс, мэдрэмжийн зохицолдооний их ухаан.
Графит зургаар хүн өөрийгөө илэрхийлэх, түүнийгээ бусдад таниулах зорилготойгоор анх үүссэн. Ханан дээр зурах нь хүн төрөлхтөний анхны урлагын нэг. Бидний өвөг дээдсийн зурсан графит зураг Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших Хойд Цэнхэрийн агуйд одоог хүртэл хадгалагдан үлдэжээ.
5. Beatboxing
Хүн өөрийн амны хайрцаг болон биеийн хэсгүүдийг ашиглан ямар ч хөгжимийн дугаралтыг гаргаж чадах, юу ч үгүй үед хөгжим тоглож болох чадвар. Энэ нь эртний африкчуудын соёлтой нягт холбоо хамааралтай гэж үздэг.
6. Street Fashion
Бидний амьдарлын нэгээхэн хэсэг болсон өдөр тутам өмсөж буй хувцаснаас эхлээд сүүлийн үеийн үсний засалт, моод зэрэг бүх зүйл энд хамааралтай.
7. Street Language
Сүүлийн үеийн залуусын ярианы хэв маяг болон тэдний дунд моод болж буй шинэ үгс, биеийн хэл яриа, хэллэг гэх мэт. Ямар ч улсын хэмжээнд хар яриа гэж ойлгож болно.
Жишээ нь: даам, про, лол, моож, анааш, peace, what’s up гэх мэт...
8. Street Knowledge
Нийгэмдэх хүний хэрэгцээт чадвар болох багаар ажиллах болон зохион байгуулах чадвар. Гэвч гудамжны дүрмээр биш олон улсын хуулийн дагуу (Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвших байдал).
9. Street Entrepreneurialism
Хип хоп нь хүний харилцаан дээр тулгуурласан худалдаа, бизнесийг байнга бий болгож өгч байдаг. Хип хоптой хамааралтай бүхий л худалдаа, холбоо нь энэ категорит багтана гэсэн үг.
Иймд хип хоп гэдэг нь хүний өдөр тутмын амьдралын хэв маягаас үүдсэн жинхэнэ харилцаан дээрээс үүссэн маш том соёл болтлоо хөгжиж чадсан билээ.
Эдүгэ дэлхийн өнцөг булан бүрт хип хопыг сонсож мэдэрч байдаг залуус олонтаа. Гэхдээ хипхоппа болоход хүн бүхий л амьдралаа зориулж байдаг. Тэд бүгд үргэлж суралцаж байдаг. Үе үеийн он цагуудад хип хопын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүс түүх болон бичигдэж үлддэг.
Hip hop соёл хүний харицаан дээрээс үүссэн, Бидэнд хүнлэг чанарыг санагдуулдаг, Hip Hop-д заадаг зүйл нь ХҮН болон түүний амьдралын хэв маяг юм.Энэ бүхний ард чөлөөт цагийг хэрхэн яаж зөв өнгөрүүлэхэд л оршино. Хип хоп таны амьдралын хэв маяг болохоос амьдрал тань байх албагүй.
Ихэнх хүмүүс Break бүжиг ч юм уу MC, Dj гээд л хип хопын элемент болсон зүйлүүдийг хийж чадахгүй болхоороо Hip Hop-ыг ойлгох хэрэггүй гэж боддог.харин дараа Hip Hop нь дэлхий дээрх хүмүүсийн чадах хамгийн сүүлийн чадвар байх болно гэдгийг ухаарах болно. Техник, технологийн дэвшилгүй хүмүүс юу хийж чадах вэ? Бидний өвөг дээдэс эрт дээр үед юу хийж байсан юм бол? Таны Rap хөгжим болон Rap ын тухай юү гэж бодох нь энд хамаагүй. Энэ бүхэн эцсийн эцэст хүн төрлөхтөний нэгээхэн хэсэг байх болно.
Rap , break энэ бүгд хүний эрүүл мэндэд тустай зүйлс. Breaking бол Биеийн тамирын дасгал харин MC/Rap/ бол оюуны хөдөлмөр юм.
Бүжиглэх нь бидний зүрхийг секундэд 120 цохилоход хүргэдэг энэ нь цусны эргэлтйиг сайжруулж цусан хангамжийг дээшлүүлдэг давуу талтай. Тэрнээс биш хийх юмаа олж ядсан, завтай хүмүүсийн хийдэг хэнд ч хэрэггүй ажил ч бас бишээ.
Дэлхийд хип хопын энэ элементүүд маань урлагын талаасаа ч тэр эрүүл мэндийн талаасаа ч тэр хүлээн зөвшөөрөгдөлгүй өдийг хүрсэн. Тэгэхдээ эцсийн эцэст энэ бүхэн бүгдээрээ хүний л чадвар юм. Хүндлэл ч бас хүний чадварын нэгээхэн хэсэг. Hip Hop нь Америк-д хэзээ ч үүссэн зорилгынхоо дагуу буюу бодитоор хэрэгжиж байгаагүй учир нь арьс өнгөний үзэл хэзээ ч хар арьстан хүмүүс болон тэдний соёлыг хүлээн зөвшөөрөгдөггүй байсан юм. Энэ хэдий харамсалтай ч үнэн , тийм л учраас Hip Hop–г зөв таниулах нь чухал.
Hip Hop-г бид эх түүхээс нь эхлэн судлах нь суралцагчидад баттай суурийг олгож өгөх хамгийн том арга юм.Та энэ дэлхийн хаана ч байсан, хип хоп соёлын төлөөлөгч байх боломжтой. Hip hop –д бид сайн нэг нь муу нэгнээ сайжруулж авдаг юм.

Comments
Post a Comment