Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатарын дүрийг дүрсэлдэг бол халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг. Монголын бусад ястангуудын бүжиг монголын бүжгийн урлагт том суурийг эзэлдэг бөгөөд торгууд ард түмний “агсал”, “цацал” зэрэг бүжгүүд өнөөг хүртэл уламжлагдан иржээ. “Агсал” бүжиг нь торгууд ардын нэгэн баатар эрийн дүрийг амилуулсан байдаг. Дөрвөдийн “аягатай бүжиг”-т эмэгтэйчүүдийн цээжний сул чичиргээ бүхий уян хөдөлгөөн дээр үндэслэн толгой дээрээ тавьсан аягатай сүүг цалгиулалгүй бүжиглэдэг онцлогтой. Баруун монголын бүжгийн ерөнхий хөд...
Revolution
Таны урлагийн мэдлэгт зориулав